Гандан орчмын хөрс 88 хувийн нянгийн бохирдолтой

img

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Гандангийн айл өрхүүдийн зуух, яндангийн бүрэн бүтэн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өглөө. Тэрбээр:

 

-Гандантэгчинлэн хийд орчим нь Монголын шашин, Аялал жуулчлалын төв болно гэсэн төлөвлөгөөтэй. Энэ цэгт агаарын, хөрсний бохирдол ноцтой хэмжээнд байдаг. Улаанбаатар хотын үүсэл 200 жилийн өмнө Гандангийн хэсэгт хүмүүс суурьшиж байсан учраас хөрсний бохирдол ихтэй. Улсын төсвөөр гурван тэрбум орчим төгрөгөөр дулаан дамжуулах төв, зарим гудамжны дэд бүтцүүд төсөвлөгдөн.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нэгдүгээр хэсгийг төвлөрсөн дулаан хангамж төвийн цэвэр, бохирт холбох дэд бүтцийн ажлыг хийж байгаа. Улаанбаатар хотын төвд орон сууц дунд байдаг энэ хэсэг нь агаарын чанарыг сайжруулах гуравдугаар бүсэд дангаараа хамрагддаг. Энэ жилийн хувьд БОАЖ-ын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар агаарын чанарыг сайжруулах бүсэд орж үе шаттайгаар яндан, нүхэн жорлонгүй бүс болно гэж батлагдсан. Хөрсний бохирдлын шинжилгээгээр дээжүүдийг авч үзвэл 88 хувийн нянгийн бохирдолтой гэж гарсан.

 

Гандан орчмын өрхүүдийн нүхэн жорлонгийн судалгааг хийж дууслаа. Нийт 781 жорлон байгаагаас 13 нь стандартын жорлон байсан. Нэг айлын хашаа буюу 0,5 га дотор доод тал нь тав болон түүнээс илүү жорлонгоор дүүрч эрүүл хөрсгүй, дахин нойл ухах ямар ч боломжгүй байдалд хүрсэн.

 

 Эрүүл мэндийн салбарын судлаачдын хэлж байгаагаар гандан орчимд ажиллаж амьдарч байгаа хүмүүс хөрс, нянгийн бохирдлоос болж олон төрлийн өвчлөл авч болохоор байна гэдэг. Гандангийн тэнд 1300 орчим айл байна гэж байгаа ч нэг жижигхэн хашаанд тав, зургаан монгол гэртэй айлууд байдаг.

 

Энэ газрыг өндөр барилга барина гэж төсөөлөөд компаниудтай тохирчихсон. Орон сууцын дахин төлөвлөлтийн ажил хийе гээд иргэдээс санал авахаар 250 мянган төгрөгөөс дээш үнэлгээ хэлдэг. Гэтэл энэ хэсэг газрын гүн рүүгээ 2,8 м хүртэл гүний бохирдолтой. Энэ удаагийн Агаарын чанарыг сайжруулах бүсээр л боломж гэж харан иргэд ухамсарлах хэрэгтэй. Энэ газарт 9 метрээс дээш барилга барих боломжгүй гэж дүгнэгдсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэддээ тусалж байгаа юм. Яндан, нүхэн жорлонгоо буулга гээгүй төвлөрсөн дулаан хангамж гээд бүх дэд бүтцийн шугамуудыг нь татаж өгч байна. Одоо иргэд маань ухамсартайгаар хөрөнгө оруулалтаа оруулж, өөрсдийн тав тухыг хангахуйц орчин үеийн орон сууцаа барих  хэрэгтэй байна. Дээрээс нь аялал жуулчлалын бүс болж буй учраас энэ боломжийг ашиглан орлого ашгаа нэмэгдүүлэх ч боломжтой юм гэлээ.

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Battogtoh:
heden gudamj dulaand holboh gej heden arvan jil bolj bainashdee ,oligtoihon tusuv taviaad neg jiliin dotor l holboood ugchih heregtei ........
2020-08-31
Гандан хийдийн лам нар,Ялангуяа Чойжамц хамба нь үлгэрлээд айлуудаар яваад аль болохоор сайн талаар нь шийдмээр юм. Шар хувалз царайлаад хэн надаар түвдээр ном уншуулж мөнгө өгөх нь вэ гээд л горьдоод суугаад байх юм. Тэр хавийн айлууд чинь ихэнх нь лам нар болон тэдний үр хүүхдүүд байгаа.
2020-08-29
gandangiin denjiin nuhen jorlong hugatcaa uguud horigloh heregtei:
2022 onoos gandand nuhen jorlong horigloh tushaal gargaad boloo bizdee.ter boltol ezed ni jorlongoo saijruulah yum uu,esvel ded butetctei holboh heregtei
2020-08-29
Hnn:
Hyatad baasaar bordson nogoo jims ideed zgr yy tegeed.. 2zaluu horwoogoos hursnii bohirdloos bolood halilaa yu. Bodoj yariarai. Gandan orchmiin gazar Buyantai saihan gazar. Baas baisan ch nomiin hycheer ariusch ergej toljij eryyljij bgaa
2020-08-28
Усан нүдэт:
Энэ гандангийн хажууд амьдардаг манай хоёр ч найз залуугаараа талийгаач болсон доо 90-ээд оэы үед
2020-08-28
Зочин:
Наад гандан орчим чинь үүсэн байгуулагдаад 100 дээш жил болж байгаа юм чинь хөрс нь хамгийн бохир заваан нь байх нь аргагүй.
2020-08-28
Happy:
Baas shees baigaad l bhuu hursunduu.. Eswel baigal delhiidee shingeed alga bolohuu neeg ih zavaanaar ni duudaad bh yumgyi. Ali ert ded bytets tatah bsan yum odoo ailuudiig jigd house barihad ni tuslaad zeelend hamruulaad l boloo.
2020-08-28
Иргэн:
Хамгийн бохир газар! Баас шээс, хог, үнс, угаадсандаа живсэн газар!!!
2020-08-28
irgeen:
gazraa gadaad irgeded zarax gej bga bish xiij bvteej bga xvmvvsiig irged demjwel zvgeer ym bgaamda dara n ene amitdaa ym xiigeegv gene dee yg xiiy gj bgaa dr n demjwel
2020-08-28
niaa:
өвөл гандан хавь агаарын бохирдол замгүй бдаг. энэ иргэд өөрсдийн амьдрал, ахуй орчноо дээшлүүлээд энэ бодлогыг дэмжээсэй юм болгоноос ашиг харахаа боль
2020-08-28
ggg:
анх хот хөгжиж эхлэхэд л Ганданд айлууд сууршиж байсан.эд нар одоо хөрсөө түр ч болов амрааж засгаас гаргаж буй зөв бодлогыг дэмжих хэрэгтэй. яг ингээд зөв юм хийж хотыг хөгжүүлж чимх чимхээр хөгжүүлий гэхээр иймэрхүү ашиг харж газраа өмхийрсөн газраа үнэд оруулах гээд бдаг хүмүүс бх юм аа. наадуул чинь зайлуул юм хийж бүтээх гээд бгаа болохоос гандангийн айлуудын газраас хомслох гээд бгаа бишдээ ярьж хөөрөөд тэр хавийг орон сууцжуулах нв зөв
2020-08-28