
Ам.долларын ханшийг өсгөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь импортын өсөлт гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Энгийнээр хэлбэл, эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлж байгаатай холбоотой байна.
Тэгвэл 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээс нийт импорт 6526.9 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.0 дахин буюу 3249.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлт байна. Энэ өсөлтөд хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 2.1 дахин өсч 1167.3 сая ам.долларт, нефтийн импорт 1.7 дахин өсч 1134.9 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 2.5 дахин өсч 1074.5 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт импортын 79.3 хувь буюу 5178.8 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 18.3 хувь буюу 1194.5 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ