Хүүхдээ цэцэрлэгт хамруулах нь эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг

img

 

 

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нар “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө судалгааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

Цэцэрлэгийн хөтөлбөр нь  эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт дэмжих,  өрхийн орлогийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл гэдэг нь нотлогдсон. Ялангуяа бага насны олон хүүхэд эцэг эхчүүдэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

 

“Хүүхэд эхний жил цэцэрлэгт хамрагдахад  өвдөх нь элбэг. Харин хоёр дахь жилээсэээ цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдээс илүү  өвдөх нь багасдаг. Хүүхдээ цэцэрлэгт хамруулснаар ээжийн ажил эрхлэлт 8,3 хувиар , цалин зургаан хувиар өсдөг. Харин аавын ажил эрхлэлт гурван хувиар, цалин 10 гуруй хувиар өсдөг аж.Үүнээс харахад өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт болон орлогод эерэг нөлөө үзүүлдэг байна.

 

2017 онд 60 гаруй хувийг улсын цэцэрлэг эзэлж байсан бол өнөөдрийн байдлаар 85 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байгаа гол хүчин зүйл нь хүүхэд асрахтай холбоотой тухай  судалгаа  танилцууллаа.

Б.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ