Орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн намууд нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчээ бүртгүүллээ. Энэ удаагийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ нам хамтарч "Ардчиллын төлөөх намуудын нэгдэл" болон бие биенээ дэмжиж оролцохоор болсон. Намуудын нэгдэл хамтарч нэр дэвшигчээ танилцуулан, мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьян:
-НИТХ-ын сонгууль нэр дэвшиж байгаа 45 хүн иргэдийн төлөө ажиллахаар оролцож байгаа. Эрх барьж байгаа намтай, олон асуудлыг шийдэх, төрийн зарцуулж байгаа мөнгөнд хяналт тавих, ардчиллыг хамгаалахын төлөө оролцож байгаа сонгууль болно гэлээ.
"Ардчиллын төлөөх намуудын нэгдэл"-ээс нэр дэвшигчдийг танилцуулсан юм. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм байна.
Н.Нягт
Уншиж байна |