Р.Индра: Налайхын 1.7 км замыг маргаашнаас хаана

-БНХАУ-аас ирсэн ажилчдын тусгаарлах хугацаа дууссан тул Налайхын зам засварын ажлыг эхлүүлнэ-
Налайхын замыг хэсэгчлэн хааж зам засварын ажлыг эхлүүлэхээр болсон талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Засварын хугацаанд Налайхын 20.9 километр авто зам бүрэн хаагдахгүй. Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км замыг хэсэгчилж хаана. Харин шинэ гүүртэй холбогдсон замууд нээлттэй байх аж. Энэ замын засварын ажил есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 20-ны хооронд үргэлжилнэ.
Мөн Тэрэлж рүү салдаг зам буюу Оргилын уулзвараас урагш Налайхын замд нийлдэг шороон замыг түр хааж хатуу хучилттай болгох ажил хийгдэх юм байна. Уг зам засвар, барилгын ажлыг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэнэ гэдгийг НАЗМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ