“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

"Dream буудалд тусгаарлагдаж байгаад хоолны хордлого болсон 20-д хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаад хэвтэж байна" гэж иргэд цахим хуудаснаа бичжээ.
Энэ талаар ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа иргэнтэй цахимаар холбогдон тодруулахад,
“Наймдугаар сарын 29-нд Австралиас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд “Dream” буудалд тусгаарлагдсан. Гэтэл тус буудалд тусгаарлагдаж байсан иргэд хэд хоног суулгаж гүйлгэсэн. Шөнө /2020.09.14-15/ 12 цагт шинжилгээ, эмчилгээ хийнэ гээд 20-иод хүнийг ХӨСҮТ-д авч ирлээ. Бид шинжилгээ өгсөн хариу нь гараагүй байна. Бид хоолны хордлого байх гэж бодож байгаа” гэлээ.
Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулж эргэн мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ