С.Жавхлан: Монгол бичгээрээ гарын үсгээ бичих давлагааг эхлүүлж байна

УИХ-ын экс гишүүн, МУГЖ, дуучин С.Жавхлан монгол бичгээр гарын үсгээ бичих уриалгыг эхлүүллээ. Тэрбээр цахим өөрийн цахим хуудаснаа охиддоо овог нэр, гарын үсгээ монгол бичгээр бичиж байхыг захиж, давлагаагаа эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр, "Яагаад хүүхдүүддээ монгол бичгээр овог нэрээ бичихийг зааж байгаа вэ гэхээр монгол хүн болж төрсөн хүн заавал босоо монгол бичиг шигээ өдөө хийморьтой явж байх ёстой. Энэ өдрөөс хойш үргэлж өөрийнхөө овог нэрийг монгол бичгээрээ бичиж байгаарай. Миний хоёр охин энэ өдрийг битгий мартаарай. Насан туршдаа овог нэр, гарын үсгээ монгол бичгээрээ зурж байгаарай. Аав минь монгол бичгээр овог нэрээ бичихийг сургасан гэж ангийнхаа найзууддаа хэлээрэй. Цааш уриалаарай.
Өргөн олон монголчууд минь дэлхий даяар давлагаалаарай. Би өөрөөсөө, өөрийнхөө хүүхдүүдээс эхэлж байна" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ