Таван сая төгрөгийн гурван азтан тодров

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдар боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан юм.
Наймдугаар сард нийт 59,953,978 сая баримт хэвлэгдсэнээс 32,358,965 баримтыг бүртгүүлжээ.
Наймдугаар сарын тохирлын дугаарт 59613991 гэсэн тоо гарч ирснээр
- 30 мянган төгрөгийн азтан - 29175
- 100 мянган төгрөгийн азтан - 2949
- Нэг сая төгрөгийн азтан - 329
- Гурван сая төгрөгийн азтан - 34
- Таван сая төгрөгийн азтан - 3 азтан тус тус тодорлоо. Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Харин Супер тохирлын дугаарт 08367273 гэсэн тоо гарч ирсэн ч супер азтан тодорсонгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ