
Монгол Улсад ам.долларын ханш, бензин, шатхуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнийн өсөлт нь иргэд хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг туйлдуулж, амьдралын нөхцөл байдлыг улам доройтуулахад хүргэж байна.
Иймд МҮЭ-ийн холбоо 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн эсрэг 10 мянга гаруй ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн жагсаал, цуглааныг зохион байгуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Мөн 21 аймагт бас жагсаал, цуглаан зохион байгуулагдана.
Мэдээллийг тухай бүр
www.cmtu.mn сайт дээр гаргах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ