Хойд Солонгос Нью-Йоркийн банкаар дамжуулан мөнгө угаадаг байжээ

Хойд Солонгос олон жилийн туршид Нью-Йорк дахь алдартай банкуудаар дамжуулан мөнгө угаах схемээ хууль ёсных болгон харагдуулдаг байсан гэж NBC News мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-тай холбоотой байгууллагууд олон жилийн туршид нийт 174,8 ам.доллартай тэнцэх мөнгийг угаасан бөгөөд эдгээр гүйлгээ JPMorgan Chase болон Bank of New York Mellon зэрэг Америкийн банкуудаар дамждаг байсан гэнэ.
Энэ үйлдлийг батлах баримтууд 2008-2017 он буюу Барак Обама болон Дональд Трамдын захиргаа БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ тасралтгүй чангатгаж байсан үеийнх аж. Хэдийгээр хориг арга хэмжээг нэмэгдүүлж байсан ч Хойд Солонгос ихэвчлэн Хятадын банкуудын тусламжтайгаар хоригоос зайлсхийж чадаж байжээ.
NBC News телевизийн мэдээлснээр Хятадын Dandong Hongxiang Industrial Development Corp компанийн удирдлага Хятад, Сингапур, Камбож, АНУ болон бусад орнуудаар дамжуулан БНАСАУ руу мөнгө шилжүүлж, нийтдээ 85,6 сая ам.долларын гүйлгээг хууль ёсны болгож чадсан байна. Мөн 2011-20136 оны хооронд JPMorgan Chase банкаар дамжуулан 89,2 сая гүйлгээ хийгдсэн нь БНАСАУ-тай холбоотой 11 компани, хувь хүнд ашиг болон очжээ.
NBC News телевизийн олж авсан баримтууд нь олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, BuzzFeed News болон NBC News телевизийн хамтарсан төсөл болох FinCEN Files баримтуудын нэг хэсэг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ