С.Түмэндэмбэрэл: Налайхын замд 7 см зузаантай өнгө хучилт хийнэ

Өнөөдөр Налайхын авто замын бүтээн байгуулалтын ажлын өнгө хучилт эхэллээ. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл:
-Өнөөдөр Гачууртын уулзвараас Налайхын бөмбөрцөгтэй уулзвар хүртэлх 20,9 км замын өнгө хучилтын ажлыг эхлүүллээ. Иймд Налайхын бөмбөрцөгтэй замаас Улаанбаатар хот чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаах юм. Өнөөдөртөө цэвэрлэгээний ажлаа дуусгаад өнгө хучилтын өмнөх цацлага хийнэ. Технологийн дагуу 24 цагийн дараа өнгө хучилт хийдэг. Тэгэхээр маргаашаас өнгө хучилтаа эхлүүлэх аж.
Нийт 20,9 км замын өнгө хучилтыг 15 хоногийн хугацаатай хойд хэсгээрээ замыг хэсэгчлэн хаана. Улаанбаатар чиглэлд сөрөг хөдөлгөөнөөр замынхаа урд талаар хэсэгчилж явах юм. Хойд хэсгээ дуусгаад урд хэсгийн өнгө хучилт руу орно.
Ажлыг цар тахлаас үүдэн оройтож эхлүүлсэн ч графикийг шахсан. Цаг агаарын нөхцөл хүндэрвэл ирэх онд үргэлжлүүлэн хийх хоёр хэсэгчилсэн график төлөвлөгөөтэй. Налайхын замын суурь хучилт нь цементээр бэхжүүлсэн хоёр үе суурьтай. Суурь хучилт 10 см тавигдсан. Өнгө хучилт 7 см зузаантай хийгдэнэ гэлээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ