Коронавируст халдвартай тэмцэх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Увс аймагт эхэллээ

img

 

Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт Увс аймагт эхэллээ.

 

 

Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Эрүүл Мэндийн Яам, ОБЕГ, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна.

 

Аймгийн онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ