Оросод нисэх онгоц ослын буулт хийх үеэр хоёр зорчигч амиа алджээ

img

Ням гаригт шинжээчид болон нисэх онгоцны мэргэжилтнүүд Оросын зорчигч тээврийн нисэх онгоц осолдсон шалтгааныг илрүүлэх ажилдаа оржээ. Бямба гаригт ТУ 154 онгоц Москва хотын захад орших  Быковын нисэх буудлаас хөөрснийхөө дараа гурван хөдөлгүүрт нь саатал гарсaн байна. Дагестаны агаарын тээврийн онгоцод 169 зорчигч байсан бөгөөд Домодедовогийн нисэх буудалд ослын буулт хийх үеэрээ замаас гаран хашлага мөргөж, гурван хэсэг салжээ. Үүний улмаас хоёр зорчигч амиа алдан, 82 хүн гэмтэж бэртжээ. Шинжээчдийн хэлж байгаагаар онгоц осолдсон шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй аж. Шинжилгээний багийн ойрын эх сурвалж Риа Новости  агентлагт мэдээлснээр,   нисэх баг онгоцонд хоёр эвдрэл гарсныг хайхралгүйгээр хөөрөхөөр шийдсэн юм байна. Тиймээс мэргэжилтнүүд онгоцны ослыг мэргэжилтний  буруугаас болсон байж магадгүй гэдэг дээр санал нэг байгааг эх сурвалжууд мэдээлж байна. 1992 онд үйлдвэрлэсэн ТУ 154 онгоцыг 2009 онд бүрэн засварт оруулсан бөгөөд туршлагатай баг уг онгоцоор нислэг үйлдэж байжээ. Онгоцны ослын дараа  эмнэлэгт 54 хүн хүргэгдсэнээс  таван хүний биеийн байдал хүнд байгаа юм байна. Дөрөвдүгээр сард Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон бусад 95 хүний сууж явсан Туполев 154 онгоц оросын баруун хойд хэсэгт осолдсон билээ. Э.Анхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

OROS ONGOTS XER CHANARTAIG L BAIN BAIN UURSDUU SHALGAAD BAIGAA L BXGUI YU DAA
2011-10-21
ene orost yaagaad ingeed oir oirhon osol bolood bna aimaar yuma
2011-10-14