ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, 753 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.01/ хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 242 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 266 мянга гаруй хүн эдгэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 2 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ