Нийслэлийн дарга нар сонгуульдаад, хуралдаа суух "завгүй байна"

Нийслэлийн удирдлагын шуурхай ээлжит шуурхай зөвлөгөөг даваа гариг бүрт хуралддаг. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээр товлосон байв. Гэвч шуурхай хуралдаан төлөөлөгчдийн ирц бүрдээгүйгээс цагтаа эхэлсэнгүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:
-Би та нарт хуралдаандаа цагтаа ирэхийг шаардсан. Өөрөө ч би сонгуульдаа явахгүй байгаа. Хоцорсон хүмүүс гар, чөлөөлж байна, та нарыг. Дарга нараа төлөөлөөд ирсэн хүмүүс хэн хэн бэ гэхэд нийслэлийн Мал эмнэлгээс төлөөлж ирсэн албаны хүн "Нийслэлэлийн Мал эмнэлгийн газрын дарга Нарантуяа ерөнхий газар дээр 08.30 цагт хуралтай байгаа" гэв. "
"Хэрвээ худлаа ярьсан бол та хоёр ажлаасаа чөлөөлөгднө шүү. Засгийн газар албан бичиг хүргүүлнэ" гэдгийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч анхааруулаад "Мөнгөншагай, Отгонсүх, Халиунбат, Мөнхжаргал" гээд орлогч дарга нар нь бүгд сонгуульд явж байгаа юм байна. "Хулан, Даваажаргал, Пүрэвжав, Оюунболор, Аригун... хаана байна. Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд эзэнгүй байна.
Ингээд Мал эмнэлгийн газар руу залгаж "Дарга аа, танайх хурал зарласан уу, "Нарантуяа дарга хуралтай" гээд орлогч нь худлаа ярьж байна" хэмээн тодрууллаа. "Би та хоёрт арга хэмжээ авна. Ерөнхий газрын хурал хэзээ зарладгийг би мэднэ. Төрийн албанд худалч хүн хэрэггүй. Хотын даргын өөдөөс худлаа ярьж байгаа хүн төрийн албанд хэрэггүй. Та гарч болно" гэлээ.
Үргэлжлүүлээд Авто замын газрын дарга, Аялал жуулчлалын газрын дарга, Архивын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудитын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Статистикийн газрын дарга, Соёл урлагийн газрын дарга, Татварын газрын дарга, Нийтийн тээврийн газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга, "Зорчигч тээвэр-3", Хот төлөвлөлт судалгааны институцийн газрын дарга, Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга, ОСНАА газрын дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хотын шуурхай удирдлагын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалтын газрын дарга, Гэр хороолыг хөгжүүлэх хөгжлийн төвийн дарга байхгүй гээд олон удирдах албан тушаалтнууд ирээгүй.
Нийтийн тээврийн газрын дарга байхгүй. Гараад нийтийн тээврээ хараач, ичиж үхмээр. Нийтийн тээвэр зохицуулж чадахгүй байгаа юмнууд хотод битгий бөглөө болоод бай.
Энэ үеэрнийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шуурхай хуралдаандаа ирээгүй дарга нарт хандан:
-Хуралдаа ирээгүй хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Шүүхэдбэл шүүхдэнэ биз. Би ард түмэнд бичлэгийг нь үзүүлнэ. Сонгуулийн үед сонгуульдаж, ард түмнийхээ төлөө биш удирдлагуудаар юу хийхэв. Татварын хөрөнгөөр ингэж ажиллаад цалинжихаасаа ичээч. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу үүрэх ёстой хариуцлагыг тооц. Төр түшмэлээр дутдаггүй.” гэлээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ