Н.Өнөрцэцэг: 10 сар Д.Гэрэлийн шахалт дарамттай тулгарсан

img

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Зариг.мн сайт болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан генерал Д.Гэрэл нарын  маргааныг таслан шийдвэрлэсэн байна. Шүүх хурлын шийдвэр болон цаашид хэрхэх талаар өмгөөлөгч н.Эрхэмбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар мэдээлэл хийлээ.

 

10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй “Ган үзэгтэн” ХХК-д холбогдох Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж өндөрлөсөн. Талууд долоон үйл баримтад маргасан. Үнэн зөв, худал мэдээлсэн үү гэдэгт нэгдүгээрт, тэтгэвэрт гарах нас нь болчхоод байхад тэтгэвэрт гарахгүй байна гэх асуудалд нэхэмжлэгч талаас маргасан. Үүнийг шүүхээс үнэн гэдгийг тогтоожээ.

 

Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа алтны техникч, нинжа болон үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад Засгийн газраас шалгалт хийсэн. Үүнээс бултуулж үлдсэн юм биш биз гэх мэдээллийг хүргэсэн. Байгаль орчны яамнаас 2019- 2020 онд Сэлэнгэ аймгийн тус газар дахь алтны уурхайд шалгалт хийгээгүй гэх албан тоотыг ирүүлснээр уг мэдээллийн үнэн батлагдсан.

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын байгаль орчны байцаагч хэлэхдээ “Тус компани хуулийн хүрээнд маш сайн үйл ажиллагаа явуулж байна. Хэвийн байна. Нөхөн сэргээлт хийж байгаа” гэж мэдээлдэг боловч Зариг.мн сайтыг очиж танилцахад газрын хөрсийг тэглээд тавьчихсан байсан. Үүнийг мэргэжлийн байгууллага шалгаж дүгнэн алт олборлож байсныг тогтоосон.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс тус мэдээллүүдийг Зариг.мн үнэн зөв мэдээлсэн, хүний нэр төрд халдаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын дийлэнхийг хэрэгсэхгүй болгон шийджээ.

 

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

 

-ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэл 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Зариг.мн сайтад хандан, “Миний нэр төрд халдаж байна” гэх өргөдөл өгсөн. Бүтэн 10 сар хэрэгтэйгээ танилцаж, нэмэлт материал бүрдүүлэх, шүүхийн үзлэг хийлгэх, хэргийн материалтай танилцах гээд Д.Гэрэлтэй зууралдлаа. Зөвхөн хууль хяналтын байгууллагаар асуудал зогсоогүй. Д.Гэрэлийн шахалт дарамт, аливаа нөлөөлөл, янз бүрийн зүйл тулгарсан. Сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө мэдээ бэлтгэдэггүй юм. Бид нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг. Байгаль орчны төлөө дуугарсан.

 

Тодруулбал: Д.Гэрэлийн хүү нь уурхайтай. Тэр нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт ажилладаг. Тэр уурхайн ойр орчмын малчид долоон км-ын цаанаас усаа авч уудаг. Мал нь хавар хээл хаядаг. Бүрэн төл гаргадаг ч үхсэн төл байдаг гэж малчид гомдоллодог юм аа. Тиймээс бид байгаль орчин сүйдэж байгаа асуудалд байж болохгүй асуудал гэж үзээд асуудлыг дэвшүүлсэн. Иймээс бид бэлтгэсэн мэдээ сурвалжилгаа шүүх хүртэл нь явж хамгааллаа. Одоо хуулийн байгууллага ажиллах цаг болсон. Түүний хүүгийн уурхай бүх нийтийн шалгалт явагдаж байхад ганцаараа шалгуулаагүй. Тухайн уурхайд 21 настай залуу хүний амь эрсэдсэн байхад яагаад хариуцлага тооцогддоггүй юм бэ. Голоос 14 алхмын зайтай уурхай ажиллаж байна. Тиймээс энэ уурхайн холбогдох лицензийг хууль хяналтын байгууллага болоод ашигт малтмал, газрын тосны газрынхан анхааралдаа авч шалгана уу гэлээ. 

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Oo:
Yamarch ueniin ajilchin darga nar huulair hamgaallagdsan baidag huuli huchini ner hundiig unagdag jishig dogtoh vi
2020-10-07
Ooo:
Ner hund oloh geedu ali esvel mongolin tusgai uurgiin huulttai baiguulaga ruu yagaad daraad bna shalga
2020-10-07