ВИДЕО: Гаднын эмч нарыг авчирч иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулахад анхаарна

12:40 цаг:
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Жилдээ 100 орчим хүн эх орондрр эмчлэгдэх боломжгүйн улмаас гадаадад орныг зорьдог. Сошиал орчинд эмчилгээний зардал мөнгө гуйсан нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд Эрсдэлийн сан гэж бий. Жилд 30 тэрбум төвлөрүүлдэг. Энэ сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмэгтэй гишүүд ч энэ талаар ярьж байгаа. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадагшаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь гарсан иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг больё. Одоо бол 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, энэ мөнгө нь хаана ч хүрдэггүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд онцгойлон анхаарахыг хүсье.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Аль болох дотооддоо эмчилдэг болох тэр боломжоор нь хангах, гаднын эмч нарыг авчирч ард иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллана. Аль болох гадагшаа урсгалыг зогсооно. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байна.
Ийн Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох тогтоолын төслийг УИХ-аар дэмжлээ.
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаан өндөрлөлөө.
Ц.Анандбазар: Аймгийн хөгжимт драмын театрыг кинотеатр болгоё
09:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кинр урлагийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Уг хуулийн төсөл кино урлагийг дэмжиж, кино урлагаар өв соёлоо таниулахад чиглэсэн байна. Гадаадын иргэд манай улсын газар нутагт кино зураг авалт хийвэл зөвшөөрөл авч, төлбөр төлөх талаар төсөлд тусгажээ. Харин Монгол Улсын иргэн кино зураг авалт хийхэд зөвшөөрөл авах шаардлагагүй гэнэ.
Мөн садар самууныг сурталчилсан "+18" киног хууль эрхзүйн зохицуулалт хийхээр тусгажээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-Киноныхон орлогогүй байна гэж байна. Аймгуудын Хөгжимт драмын театрыг кино театр болгоё. Аймаг бүрт Хөгжимт драмын театр гэж хүн ордоггүй газар байна. Энэ хуулиа татаад, Хөгжимт драмын театрыг кино театр болгож засч, оруулж ирэх горимын санал гаргаж байна.
Соёлын сайд Х.Чулуун:
-Аймгийн хөгжимт драмын театр зөвхөн тоглолт хийдэг биш кино театртай холбоотой байх талаар ирэх жилийн төсөвт санал болгосон байгаа. Манайд нийтдээ 900 кино студи байдаг.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ