Д.Заяабаатар: Дэлхийн судлаачид Монгол бичгийн ховор баримтыг судлахаар ирдэг

img

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийд гарснаас хойш Монгол бичгийн талаарх асуудал хөндүүр сэдэв болсон. Энэ бол Монгол дахь Монголчуудын асуудал бус дэлхий дахинд тархан түгсэн монгол үндэстний асуудал болж шуугиулсаар л.

 

МУИС-ийн номын сангийн ховор ном, монгол бичгийн бүтээлийг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах, хувь хүмүүсийн гар дээр байгаа ховор ном, бүтээлийг илрүүлэх, сан хөмрөгөө ховор номоор баяжуулах зорилготой аж. Үзэсгэлэнд МУИС-ийн номын сангийн сан хөмрөг дахь ховор ном 399, Монгол бичгээр хэвлэгдсэн ном 600, МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим, түүхийн тэнхим, философи, шашин судлалын тэнхимүүдэд хадгалагдаж буй 95 бүтээл дэлгэгджээ.

 

Мөн “Ховор ном, Монгол бичгийн уншлагын танхим”-ыг шинээр нэмсэн байна. Үйлчлүүлэгчид тус номын сангийн гаднын үйлчлүүлэгчдэд үйлчлэх журмын дагуу энэ танхимаар ч үйлчлүүлж болох юм.

 

2025 онд Монгол хэлний тухай хуульд зааснаар төрийн албан хэргийг Монгол, Кирилл хос бичгээр хөтлөн явуулах хуулийн заалттай. Энэ хүрээнд 2019 онд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр гурвыг Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар баталсан. Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах асуудал чухал. Тиймд уг үзэсгэлэнгийн зорилго уялджээ.

 

 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ:

 

-Энэ үзэсгэлэн зөвхөн булан болж үлдэхгүй тус номын санд Монгол бичиг соёлын танхим бий болох зорилготой байгаа аж. Дэлхийн судлаачид МУИС-ийн номын санд эртний ховор сурвалж, баримт байдаг гэдгийг олж харан судлах гэж ирдэг. Түүнийг дэлхий ертөнцөдтайлбардлан таниулдаг байх явдал бол номын сангуудын хамгийн чухал хүчин юм. Монголч эрдэмтэд аль улсын аль номын санд ямар баримт байна вэ гэдгийг олж харах тэр дундаа Монгол улсад Монгол бичиг соёлын хамгийн чухал баримт бий гэдгийг дэлхий ертөнцөд таниулах явдал нь монгол бичиг соёлын ууган гал голомт гэдгийг харуулах чухал баримт байх болно. Хэдий бичил үзэсгэлэн боловч агуулгын хувьд дэлгэр үзэсгэлэн болж байна гэлээ.

 

Мөн энэ үзэсгэлэн 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд 11.00-17.00 цагийн хооронд тус номын сангийн 101 тоотод болж үргэлжилнэ. Уг үзэсгэлэнгийн ач холбогдол, он цагийн талаарх мэдээллийг МУИС-ийн Номын сангийн захирал Доктор, дэд профессор Г.Цэрэн:

 

Одоогийн байдлаар МУИС-ийн номын санд хадгалагдаж байсан байгалийн хүмүүнлэгийн нийгэм, анагаах, хуулийн чиглэлийн бүтээлүүдийг дэлгэсэн. Эдгээр чиглэлийн 366 ном нь ховор нандин гэсэн зүйлд хамаардаг. Мөн хамгийн анх хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийн үзэсгэлэнгээс танилцууллаа. Үзэсгэлэнгийн онцлох бүтээлийн жагсаалтад

 

-Үзэсгэлэнгийн ач холбогдлоос дурдахгүй юу?

 

-1000 жилийн түүхт Монгол бичгийг хойч үедээ уламжлуулан үлдээх сэргээх, МУИС-ийн номын сан гэдэг бол Монголын оюуны уурхай, өвийн төв. Энэ газраас хүмүүс хамгийн ховор нандин зүйлсийг сураглаж ирдэг. Цаашид энэ санг арвижуулах, эрдэмтэн судлаачдад санал болгох гэх мэтчилэн оюуныг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа.

 

-Ховор номын нэрсээс нэрлэвэл?

 

-Монгол бичгээр хэвлэгдсэн “Монгол гаанжуур” 83 боть, Бээжин хотод хэвлэгдсэн “Хятад гаанжуур” 168 боть, Хөх судар, 19-р зуунд хэвлэгдсэн Нэрт гүн ухаанч Агваанбалдангийн бүтээл “Билгийн чандад хүрсэн увдис илт онолын чимгийн тайлбар”, Алтангэрэл судар  зэрэг бүтээлүүд юм.

 

-Он цагийн хувьд хэдээс хэдэн оны хэвлэл байна вэ?

 

-Он нь тодорхойгүй ч байна. Хамгийн анхны бүтээл нь магадгүй он нь тодорхойгүй бүтээлүүд дунд бий байх. Он цаг нь тодорхойгоос гэвэл 1900 оноос эхэлж байгаа.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол бичгээр цахимд бичих нь сэдвээр мэдээллийн өгч, каллиграфи буюу уран бичлэгийн үзүүлбэр, Монгол бичгийн соёлын тухай чөлөөт ярилцлага, “Алтан хонх” Монгол бичгээр унших бичих тэмцээн болсон юм.

 

Э.Үүрийнцолмон

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэнд:
Ямах ямахаар дэлхийг эзлэх Хятад ухаанаар Монгол үндэснийг уусган алга болгох эхний алхам
2023-06-07