Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах шийдвэрийг баталгаажуулах л үлдлээ

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар зохион байгуулагджээ. Хурлын явцаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа мэдээллээ. Тэрбээр:
"Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэе.
Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа.
-
Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ.
-
”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ.
-
Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна
-
Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна" гэжээ.
-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ