Х.Баттулга: Хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийх хэрэгтэй
2020-10-16

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

 

Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзалт хийж, санал солилцлоо.

 

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

 

Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрхээ мэдэхгуй засгийн ажил руу ороод байна даа,Ундсэн хууль унш
2020-10-19
Батболд.С:
Байгаль орчны яамыг ойлгохоо болиод удаж байна аа!!! Уг нь Үндсэн чиг үүргийн том яам байтал яндан хөөлөөл рекламдаад байхын орон нутагт нь шилжүүлээч. Мөнгө байвал тэр мөнгөөрөө ядаж өвөлжилт хүндрэх аймгуудын судалгааг гаргаж зэрлэг амьтдын өвс, идэш тэжээлийг ядаж бэлтгэлдээ. Сарангэрэл сайдаа наад яам чинь саранд биш газарт бууж ажил хийдэг яам, Мэргэжлийн хүний үгийг сонсохгүйгээр шил нь татсан ганган залуучууд, миссүүдийн үгээр ажил явахгүй шүү!!!!
2020-10-17
Иргэн:
Сонгууль ойртож байгаа юи байна даа
2020-10-17
Зочин:
Эрхээ мэдэхгуй засгийн ажил руу ороод байна даа,Ундсэн хууль унш
Зочин:
Өөрөө оролцоод хийлцээд өг л дөө! Чадах уу хө!
2020-10-16