Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.19/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 689 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 50 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч байгаа.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 297 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 12 хүн эмчилгээнд байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ