МАХН-аас сонгогдон, МАН-д элссэн ТӨЛӨӨЛӨГЧ

Орон нутгийн сонгууль МАН-ын ялалтаар өндөрлөөд байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН дангаар, харин АН, МАХН, ШИНЭ нам хамтарч "Ардчиллын төлөөх нэгдэл" болон өрсөлдсөн.
"Ардчиллын төлөөх нэгдэл"-ээс Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон Э.Магнайбаяр өчигдөр МАН-д элслээ. МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзан МАН-д элссэн түүн рүү өндөг, гурил цацаж, иргэдийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэв.
Түүнчлэн Э.Магнайбаярыг "сонгогдоод 10 хонолгүй өөр нам элслээ, сонгогчдын итгэлийг алдаж, урвалаа" хэмээн сошиалаар шүүмжлэл өрнөж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ