Эмчлэгдэх боломжит өвчтэй залуучуудыг цэргийн албад татна

img

 

2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно. Цар тахлаас үүдэн нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй. Энэ жил Иргэний цэргийн албад эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжит өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдсэн юм.

 

Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй юм.

 

Өнгөрсөн оны мөн үеийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 12874 иргэн хамрагдаж, цэргийн насны залуучуудын 5209 буюу 40 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй. Оношийн бүлгээр авч үзэхэд мэс заслын өвчнөөр 1090, дотрын өвчнөөр 735, чих хамар хоолойн өвчнөөр 672, гэмтлийн улмаас 570, арьс харшлын өвчтэй 350 иргэн цэргийн алба хаах боломжгүй болжээ.

 

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Арми аа хөгжүүл 1945 оны зэвсэг техник заагаад яахав дээ армиханыг 60 хүртэл нь ажиллуул
2020-10-23
Арми хөгжих хэрэгтэй. Хүний эрх сайжрах хэрэгтэй. Нөхцөл нь сайжрах хэрэгтэй бас орчин үёийн зэвсэг хөгжүүлэх хэрэгтэй дрон гэх мэт
2020-10-22