ШУУД: Дөрвөн аймгийн Засаг даргын нэрийг дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъябазарыг томилохыг дэмжсэн.
Яг одоо Төрийн ордонд МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэж байна. Хурлын явцад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр дөрвөн аймаг, нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд байдаг заалтыг орон нутагт ч хэрэгжүүлж байна гэлээ.
-Яагаад УИХ-ын гишүүнээр нийслэлийн Засаг даргыг томилж байна вэ?
НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг, нийслэлийн Засаг даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлсэн. УИХ-ын гишүүнээр яагаад Засаг даргад томилж байна гэж байна. Үүн дээр намын тухайн шатны байгууллага даргаа сонгож дэмжих нь зөв. Намын дотоод эв нэгдлийг хангаж, ялалт байгуулж байгаа учир зарчмыг барьж байна.
Нийслэл Улаанбаатар хотын 1,4 сая орчим сонгогчийн итгэлийг даахын тулд улс төрийн шийдвэр гаргаж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж, нийслэлийн Засаг дарга сонгогдоно гэдэг хэцүү зүйл. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Намын бодлогоо дагаж, улс төрийн шийдвэр гаргаж байна. Төр захиргааны эрх мэдэл, улс төрийн эрх мэдэлтэй хамтдаа байж бодлогоо уялдуулна.
-Ямар дөрвөн аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлсэн бэ?
-Сэлэнгэ аймгийн Засаг даргад Оргил, Дархан аймгийн Засаг даргад Азжаргалыг, Хэнтий, Баянхонгор аймгийн Засаг даргад одоо ажиллаж байгаа дарга нарын нэрийг дэвшүүллээ
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ