ШУУД: Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгож, Д.Сумъяабазарыг хотын мэрт дэмжлээ

НИТХ-ын Анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын төлөөлөгчид бүрэн эрхээ баталгаажууллаа. НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН найм, ХҮН гурван суудал тус тус авсан юм. НИТХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН-аас НИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг санал болгож хэлэлцүүллээ.
НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын төлөөлчгдийн 84.44 хувийн саналаар сонголоо.
БОЛОВСРОЛ:
-
1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
-
1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
-
2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
-
2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, Хууль зүйн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-
2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
-
2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
-
2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
-
2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
-
2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
-
2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
-
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
-
2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
-
2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
ШАГНАЛ:
-
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
-
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
-
Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
-
Төрийн дээд шагнал “Алтангадас” одон
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжлээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
-
1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
-
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
-
2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
-
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
-
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
-
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
-
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
-
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
-
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
-
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
-
2006 онд Монгол улсын аварга цол
-
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
-
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ:
-
Англи, Орос
НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээр Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ