ШУУД: Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан.
Байнгын хороо Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхийг дэмжжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Дарааагаар нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ