ХААИС-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ

img

 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

 

Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр:

 

-Сошиалд 12 сургуулийг хаах талаар мэдээлэл гарсан байна лээ. Бүх их дээд сургуулиудын үйл ажиллагааг шалгаж байгаа.  Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн ойлголт байхгүй. Бүх сургуулиудад шаардлага тавина. Шаардлага хангахгүй байгаа багшгүй, оюутангүй болсон сургуулиудыг хаана. Элсэгчгүй, багшгүй сургуулиудыг хаана. Цаашид их дээд сургуулиудыг цэгцэлнэ.

 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Зөвхөн дэд бүтцийн хувьд оюутны хотхон байгуулахад 2013 онд 11 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур дүүрэгт боломжгүй гэж үзсэн. Их дээд сургуулиудыг баруун аймгуудад Ховд их сургуулийг түшиглэж, зүүн аймгуудад Дорнод их сургуулийг түшиглэж нүүлгэнэ. ХААИС-ийг  Дархан-уул аймаг руу нүүлгэнэ. Ирэх жил тодорхой сургуулиудыг нүүлгэнэ. ХААИС-ийн дөрвөн хөтөлбөрийг Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн. Тус дөрвөн хөтөлбөрөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг Эрдэнэтэд, Дорноговьд уул уурхай түшиглэсэн сургуулиуд, МУИС-ийг нийслэлд байлгах байр суурьтай байгаа.

 

М.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

surguuli nuulgesnees ene pop nohriig zailuulsan ni hyalbar baihaa:
Surguuli nuulgesnees ene poporson nohriig zailuulah ni zardal hyamd baihaa kkk
2020-10-28
surguuliig zarlaa you:
gazriig ni jaj duudlaga hudaldaand oruulah be surguuliig zarlaa you ?
2020-10-28
Үнэн үг:
Юу ч хийгээгүй бүтэх эсэх нь тодорхойгүй зүйлийг нэг попорсон этгээд сүр дуулиантай зарлахаа урьтал болгох юм. Нөгөө Багануурын их дээд сургуулийн нэгдсэн хотхон юу болсон үлгэр үү. Өмнөх хүмүүсийн ажил учраас хамаагүй юу. Ам амаараа пан гөрж байдгаа болих хэрэгтэй.
2020-10-27
ДОТООД ЖУРАМ:
НӨХӨР ДЭД САЙД ГУАЙ... ТА БАС ДОТООД ЖУРАМТАЙ ЮУ... ДАРГА БОЛГОН НЭГ НЭГ ДОТООД ЖУРАМ БАТАЛЧИХСАН ААН..
2020-10-26
ард түмэн:
яг зөв бусад хувийн дээд сургуулиудыг хөдөө рүү нь хөөөө
2020-10-26
зочин:
Дархан хогийн тантан юм уу. Өмхий үнэртэй арьс ширний үйлдвэрүүдээ гоё нэр өгөөд Дархан руу нүүлгэлээ одоо хөдөөний оркуудаа бас Дархан руу шахах уу
2020-10-26
Иргэн:
Хийчихсэн хойно чинь итгэе дээ!
2020-10-26