Төрийн албан хаагчдаа, хандлага эерэг бол харилцаа эвтэй

img

 

Төрийн ордны зүүн тал, “Улаанбаатар” галлериан өмнөх гэрлэн дохион дээр өглөө /2020.10.26/ цагдаа зохицуулалт хийнэ. Цагдаа хамгийн өмнө зогссон хоёр автомашины жолоочид хандан “Та хоёр хөдлөлгүй түр зогсож байгаач, тэгэх үү” гэж учирлаад цааш гүйчихэв.

 

Түрэгний тэрэг өнгөрөөх гэсэн үү, төрийн ордноос машин гаргах гэв үү, мэдсэнгүй. Ямартай ч улаан солигдож ногоон асахад нөгөө хоёр жолооч хөдөлсөнгүй. Арын машины жолоочид тасралтгүй дуут дохио хангинуулсаар л. Хоёр жолооч өөд өөдөөсөө харж толгой дохин, хэлээ гаргасан нь жаахан хүүхэд шиг дэггүй. Удалгүй ногоон унтарч, улаан асахад арын жолоочдын дуут дохио арай зөөлрөв.

 

Яваад өгч болох л байсан. Гэхдээ цагдаа дохиур гозолзуулаад зогсож байхыг үүрэгдээгүй. Хүн ёсоор учирлачихаад хүүхэд шиг гүйгээд явчихсанд л гэрлэн дохио солигдох төдийд тасарчих гээд байдаг тамир энэ удаад эрчүүдэд зогсоод л байх зориг нэмэх шиг болов.  Хүн хоорондын ийм нэг эв зүйтэй, эерэг хандлага. Төр, иргэн хоёрын тийм нэг дүрэмдсэн, дарамт үгүй эгэл, энгийн харилцаа тун ч эерэг сэтгэгдэл төрүүлэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр амьдрал улам л энгийн, элдэв маяггүй болсоор байна. Үүний адил төрийн албан хаагч ч хэт албархах зангаа гээчихвэл төрдөө иргэн уцаарлаж иргэндээ төр гоморхдог байдал өөрчлөгдөж болно.

 

“Тэмдэгтийн хураамжаа банканд тушаагаад ир”, “Хорооны Засаг даргын  гарын үсэг алга” гэх үг сонсоод гэдрэг эргэсэн өдөр танд тохиож л байсан биз. Энэ мэтчилэн төрийн албаны хүнд суртал, ачаалал, оочир дугаарын асуудал үргэлж шүүмж дагуулсаар ирсэн.

 

Уг нь төрийн үйлчилгээнүүд цахимжих буюу хүний оролцоо багасах тусам хүнд суртал арилна. Эна гарцыг олж харсан IT инженерүүд төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулж интернеттэй, компьютертой, гар утастай л бол Монгол Улсын хаанаас ч иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд ресторан ажиллуулах зөвшөөрөл авах боломжийг бүрдүүлж эхлэв.

 

Ингэж цахим дарга, цаасгүй зөвшөөрөл олгож, төрийн үйлчилгээ түмний халаасанд багтчихад төрийн албан хаагчид ирэх ачаалал ч багасна. Хамгийн сүүлийн хүнд хэзээ үйлчилж дуусаад амсхийхээ мэдэхгүй, хэт ачааллын араас толгой өндийх завгүй суух төрийн албан хаагчийн  хандлага ч эерэг болно. Үүний дараа төрийн албаны шинэтгэлийн бодлого, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх гэх нүсэр ойлголт ч энгийн, ойлгомжтой болж бухимдуу нийгмийн болж бүтэхгүйн “манан” аяндаа арилна даа. 

 

Ерөөс хандлага эерэг болчихвол иргэд, олон нийтийн нэхдэг хариуцлага, ёсзүй уг нь манай 192 мянган төрийн албан хаагчид байгаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hoorhon eyreg setgegdel toryylsen uhaantai soeltoi zagdaa baina.....2 jolooch ch saihan setgegdel toryyllee
2020-10-26
Tulga:
Yamar goy saihan medee unshiwaa.Setgel sergeed yawchihlaa
2020-10-26