Шинэ жилийн арга хэмжээг хориглох эсэх талаар шийдвэр гараагүй

img

 

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

 Шадар сайд Я.Содбаатар:

 

-Коронавирус цар тахлын улмаас дэлхийн 66 улс дотоодын хөдөлгөөндөө  хязгаарлалт тогтоогоод байгаа бол  106 улс олон нийтийн цуглаан, боловсролын байгууллагынхаа үйл ажиллагааг хязгаарлаж байна. 115 улс хилээ хэсэгчилэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоож байгаа. 

 

Тиймээс УОК-оос  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар  сарын 31 хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр Засгийн газрын хуралдаанаар  батлагдана.

 

Хоёрдугаарт, улс хоорондын буюу дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэдээс түүн дотор улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэж байгаа жолооч нараас коронавирусийн халдвар илэрч байна. Өнөөдрийн байдлаар 28 жолоочоос коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Тиймээс хамгийн эрсдэлтэй цэг гэж үзэн тодорхой арга хэмжээ авахаар боллоо. Коронавирусийн халдварын эрсдэлийг нутгийн гүнд зөөвөрлөхгүй байх зорилгоор Алтанбулагийн боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

Улс хоорондын болон дамжин өнгөрөх  ачаа тээврийн зохицуулалтын арга хэмжээг арванхоёрдугаар сарын 01 гэхэд шийдвэрлэнэ. 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн 98 удаагийн нислэг үйлдэж 19519 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Өнгөрсөн хугацаанд автозамаар болон агаарын замаар нийтдээ 26100 иргэнийг татан авчээ.  Арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэнэ. Үүнээс 6 удаагийн нислэгийг БНСУ-руу, Франкфурт руу нэг удаагийн нислэг, Япон улсад оршин суух виз нь гарсан иргэдийг хүргэж өгөх зорилгоор Токио хот руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Мөн Казахстан улс руу нэг удаагийн нислэг үйлдэнэ гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 Шадар сайд Я.Содбаатар:

 

Алтанбулагийн боомтоор жолоочид нэвтрэхгүй гэсэн үг үү? 

 

-Алтанбулаг боомтоор жолоочид нэвтэрнэ. Гэхдээ ачаагаа татах дээр хязгаарлалт хийж байгаа. 

 

-Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн үг үү? Жишээ нь шинэ жилийн баяр?

 

-Эдийн засгийг идэвхжүүлэх үүднээс наймдугаар сарын 01-нээс  бүх олон нийтийн арга хэмжээг шат дараатай нээсэн. Шинэ жилийн арга хэмжээг хориглох эсэх талаар УОК-оос шийдвэр гараагүй. Судалж байгаа. Мэргэжлийн хүмүүс эрсдэл өндөр байна гэсэн асуудлыг хэлж байгаа. 

 

Г.Мичидмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

_j y, DGZJ zbgj x HTJTUUOA^
2020-10-27
zu:
ЯГ ЗӨВ. Монгол дБАЯРААС их юм алга Түүний оронд ажлын БАЙРАА НЭМЧИХ!!!
2020-10-27
Баяр хийгээгүй ч АМЬДАРНА.:
Амьд БАЙЯ гэж бгаа бол БҮХ БАЯР ЁСЛОЛЫГ хоригло!!!
2020-10-27
Зочин:
ЦАГААН САРАА ч гэсэн өнжчих
2020-10-27
zu:
ЯГ ЗӨВ. Монгол дБАЯРААС их юм алга Түүний оронд ажлын БАЙРАА НЭМЧИХ!!!
Зочин:
Хугацаагаа сунгасан мөртлөө шийдэж ядаад байх юм өөрсдийнхөө бизнесийг л бодоод новшнууд ШУУД ХОРИГЛО
2020-10-27
Төрийн алба улсын өмчийг компаниудыг Хориглох хэрэгтэй тэгэхгүй бол бөөн зардал чирэгдэл одооноос тэмдэглэх газраа хайгаад эхэллээ Харин гэр бүлийн хүрээнд чөлөөтэй байх .
2020-10-27
Anhaar !!!!!!!!!!!:
Ene horiguud mash heregtei gedeg ni busad orond degdeed baigaa ovchinin huuchias haragdaad b na ! Shine jil Zagaan sariig horigloson ni deer shuu!!!!!!!!!!!!!!
2020-10-27
lha:
Шинэ жил хэрэггүй хоригло
2020-10-27
lha:
Шинэ жилээ нэг жил гэр бүлээрээ тэмдэглэе!
2020-10-27
ЖДҮЧИН Содбаатар шадар сайд болдог:
ЖДҮЧИН Солтан ялтан болдог. Хүрэлсүхийн шударга ёс энэ үү ??
2020-10-27
zochin:
ЭНЭ ТОМ ЖИДҮчин ДАХИАД Л ЖИДҮҮДЭХЭЭ БОДООД Л ....ИЙМ ХҮН ИЙМ АЛБА ХАШИХ ГЭЖ БАЙХАА
2020-10-27
Hervee uneheer uls ardiin eruul mendiig bodoj bgaa bol horigloh bh gevch ene tom tom restoran chin bugd tom dargaa nariinh bizdee ted nar chin mongee bodood orlogo hiih geed sandarch bgaam bishuu. Estoi unen tsarai n shine jileer il boloh biz harj suuta kkk
2020-10-26
Yanaa ene teneg 76g.Yun shine jil vee estoi dampuu uls
2020-10-26
irgen:
bidend eruul mend buhnees iluu heregtei. Ur huuhdiinhee ireeduin ayulgui baidlin tuluu shine jil bolon tsagaan sarig ch dahin unjihud tatgalzah zuilguidee
2020-10-26
БАС НЭГ ДОТООД ЖУРАМТАН УУ...
2020-10-26
Шинэ жил хэрэггүй. Гэр бүлээрээ тэмдэглэе.
2020-10-26
Шинэ жилээ нэг жил гэр бүлээрээ тэмдэглэе!
2020-10-26
Шинэ жил хэрэггүй хоригло
2020-10-26
irgen:
er ni shine jiliig ger orondoo l temdegledeg....mongold l alban gazriin bayar bolgood teneg um shig
2020-10-26
Horigloh n zuv uu ! Nuhtsul baidal Delhii dayar hunderch bhad yun shine jiliin arga hemjee ve ?!
2020-10-26
Xoриглох нь маш зөв маскаа зүү
2020-10-26
зочин:
Шинэ жил бол гэр бүлийн хүрээний баяр.Гэртээ үр хүүхдүүдтэйгээ л сайхан тэмдэглэ.
2020-10-26
л:
Хориглох нь маш чухал шүү
2020-10-26