ВИДЕО: Сургуулиудыг эрэмбэлэх судалгаанд 90 сая төгрөг зарцуулсан

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-40 мянган тонн махаа яаж бэлтгэх гээд байна вэ? Баянтээлийн уурхайд хэзээ засвар хийх вэ? Баялгийн сан хэзээ байгуулагдах вэ? Ирэх жил баялгийн санд хэдэн төгрөг төвлөрсөн байхаар тусгагдаж байна вэ? Боловсролын яг ямар шинэчлэл хийх гээд байна вэ?, Боловсролын сайд аа. ТОП-10 сургууль сурч байгаа хүүхдүүдэд төрийн зээлийн санд хамруулна гээд байна. Топ-10 сургууль гэж ямар сургууль хэлээд байна вэ? Босго оноогоо та нар дээш татах уу? Жил ирэх тутами босго оноо чинь буураад, мэргэжилтэй ажилтан бэлтгэх чинь яах вэ? Босоо тэнхлэгийн зам хэзээ хийгдэх вэ, Халтар сайд аа. Шинэ сум төсөл ирэх жил явах уу, БХБ-ын сайд аа. Ирэх жил хэдэн түрээсийн орон сууц баригдах вэ? Орон нутагт хэд нь орох вэ?
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Ирэх жил ЖДҮХС-д зээлийн эргэн төлөлтөөс 50 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцоолж байгаа. 91 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлт хийнэ. Засгийн газрын тогтоолын дагуу отор нүүдийг зохион байгуулж, бүс тогтооно. 40 мянган тонн мах экспортлох эрхтэй аж ахуйн нэгжид квот өгч байна.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Баялгийн сангийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн тов гарсан. . Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Жилд нэг их наяд төгрөгийг санд төлөврүүлэх тооцоо байгаа. Төрийн өмчийн ордуудын АМНАТ болон ногдол ашгийн нийлбэрээс төвлөрнө гэж тооцоолсон. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд Казахстаны төсөл үнэтэй гэж үзсэн. Ижил төрлийн үйлдвэр 40-50 сая ам.доллар байдаг. Гэтэл Казахстаны үйлдвэр 80 сая ам.доллар байгаа. Урсгал зардал нь 10 дахин өндөр өртөгтэй байх тооцоо гарсан.
ЗТХ-ийн сайд Л.Халтар:
- Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн автозамын ТЭЗҮ-ийг боловсруулах ажиллагаа явуулж байна. 2021 ондоо ТЭЗҮ хийж төлөвлөгөө гаргана. Олон жил болоод жил бүр цөөн хэдэн төгрөг тавигддаг ажлуудаа дуусгана гэсэн зорилт тавьж байна. 2022 ондоо том бүтээн байгуулалтаа эхэлнэ. Тиймээс 2021 онд аялал жуулчлалын чиглэлээр тодорхой зүйл ороогүй.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:
-2021 оны улсын төсөвт дөрвөн аймгийн найман суманд "Шинэ сум" барих төсөл хэрэгжинэ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Баянхонгор, Хэнтий, Архангай зэрэг аймгийн сумдад нийт 22 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжинэ. төсөв суусан. Ипотекийн зээлийнөн өнөөдрийн байдлаар 8261 зээлдэгч ипотекийн зээлд шинээр хамрагдсан. Ирэх онд 4500 орчим зээлдэгч ипотекийн зээлд хамрагдана. Түрээсийн орон сууц Улаанбаатар хотод гаднын тусламжаар төсөл хэрэгжүүлнэ. Квот хуваарилсан зүйл байхгүй.
БШУ-Ы сайд Х.Цэдэвсүрэн:
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Хамгийн гол нь боловсролын салбарт чанарыг сайжруулна гэсэн. . Бүх шатны боловсролын байгууллагуудын чанарт ирэх дөрвөн жилд ахиц гаргана. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн чанар одоогоор бидний хүссэн үр дүнд хүрээгүй нь тогтоогдсон. Судалгаагаар ЕБС-ийн чанар 40 гаруй хувьтай байна. 2024 он гэхэд 60 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Сургалтын чанарыг ахиулснаар дэлхийд Монгол Улсын боловсрлын чанарыг үнэлүүлэх ажлыг 2022 онд хийнэ. Өмнө нь бид үнэлүүлж байсан тохиолдол байхгүй. Үр дүнд суурилсан цалингийн системд шилжүүлнэ.
2018 онд Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгөөр, 90 сая төгрөгийн төсөвтэйгөөр судалгааны баг манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хугацаа өнгөрсөн наймдугаар сард дууссан. Одоо эрэмбэлээд явж байна. Ирцийн ерөнхий шалгалт дээр улсын сургууль 480,хувийнх 420 гэдэг квот тавьж байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ