Ч.Хүрэлбаатар: Өртэй байгууллагууд нийгмийн асуудлаа шийдээд байгааг гайхаж байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сангийн яам шилэн дансыг хэрхэн мөрдөж байна вэ?
-Шилэн дансыг бүгдээрээ мөрдөх ёстой. Зургаан сарын өмнө Баян-Өлгий аймагт төсөв дутагдалтай, өртэй гээд бөөн асуудал үүсч байсан. Гэтэл нийгмийн асуудал шийдэгдсэн байхаар гайхаад байгаа юм. Шилэн дансан дээр байгаа мэдээллүүдийг үзээд тухайн байгууллагын төсвийг хас. Төсөв боловсруулахаар бүгд мөнгө байхгүй гэдэг.
-Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниуд дээр төсвийн үрэлгэн байдал байна. Хэрхэн хяналт тавьдаг вэ?
-2018 оны төсвийг хийхдээ өрийг цэгцлэх зорилт тавьж байсан. Мөн сургууль, цэцэрлэг барих зорилт тавьж байлаа. 2020 оны төсөв тэр чигтээ ковидод зарцуулагдсан.
-Төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулах нь гэм хэрэг мөн үү?
-Үүнийг би хуулийн хэлтсийнхэндээ журмыг нь үз гэж үүрэг өгсөн.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ