ВИДЕО: Би алдар нэр, авьяас чадвараа хураалгаагүй, Ш.Чимэдцэеэ хэвээрээ л байгаа

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ 11 дүгээр сарын 28-нд “Дуунд залбирсан тавилан” нэртэй уран бүтээлийн тоглолтоо “UB palace” -ийн концертийн танхимд хийнэ. Энэ тоглолтод түүний шавь нар болон бусад уран бүтээлчид оролцох юм. Ардын жүжигчний амьдралын хүнд хэцүү үед туслахаар "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөн өрнөж байна. Уртын дууч Д.Түвшинжаргалын нэхэмжлэлээр орон сууцаа хураалгах шүүхийн шийдвэр гараад байгаа билээ. Энэ талаар Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ:
-Энэ байрыг анх Б.Мөнхцэцэг гэх эмэгтэй 64 сая төгрөгөөр авсан юм билээ. Ардын жүжигчин болсонд баяр хүргэж надад бэлэг болгож өгөхөөр нь хариуд нь газраа өгсөн.
Байрны гэрчилгээ миний нэр дээр гараагүй байсан. Тухайн үед Д.Түвшинжаргал надтай гэрлэлтээ батлуулъя гэсээр байгаад албан хүчээр батлуулсан. Дараа нь Д.Түвшинжаргал баталгаагаа барьж яваад өөрийнхөө нэр дээр хамт бүртгүүлсэн байсан. Түүнийгээ надаас олон жил нуусан.
Гэтэл 64 сая төгрөгний үнэтэй байр арав гаруй жилийн дараа 360 гаруй сая төгрөгийн үнэтэй болчихсон. Өөрийнхөө байрны тал мөнгийг төлж байгаа. Д.Түвшинжаргал надтай суугаад явган явж үзээгүй. Явахад нь “Ланд Крүйзер” машинаа өгч байсан. Харин баталгаагаа салгах гэсэн чинь байр, Сүхбаатарааас авч ирсэн хэдэн ноорхой хивс, угаалгын машин тоос сорогч бүгдийг нь авна гэсэн.
Хуулинд 5 жил болон түүнээс дээш хугацаанд хамт амьдарсан бол хэний хөрөнгөөс нь үл хамаараад хөрөнгийг нь хуваана гэж заасан байна. Энэ хуулиа өөрчлөөч гэж төр засагт хэлмээр байна. Хамгийн хэрэгтэй хууль бол Гэр бүлийн хууль. Д.Түвшинжаргалыг буруутгахаас илүү хуулийг буруутгаж байна. Зовлонг хүнд даах хэмжээгээр нь өгдөг гэсэн. Би дааж л явна. Д.Түвшинжаргал миний юмыг авах гэсэн сэтгэлтэй, сэдэлтэй байсан ч шүүх байгаа шүү дээ. Шүүгчид яаж ажиллаж байна вэ? Би алдар нэр, авьяас чадвараа хураалгаагүй Ш.Чимэдцэеэ хэвээрээ л байгаа.
Бид 2008 онд сална гэсээр байгаад салсан. Салахдаа эр хүн юм даа. Миний залуухан шавьтай харилцаатай болоод хүүхэдтэй болсон. Би 2016 онд баталгаагаа салгана гэсэн гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ