Г.Занданшатар: ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай

img

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.11.03/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Монгол Улсын хөгжлийн загвар сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Г.Амартүвшин,О.Цогтгэрэл нар болон Дэлхийн банк, Монголбанк, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа.

Энэ жил Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт багагүй ололт, амжилтуудыг бүтээсэн хэдий ч түүхийн олон шалгуур, сорилтыг даван туулахдаа гарсан алдаа зөрчлийг зөв тодорхойлж, ирээдүй өөд итгэлтэй алхах шинэ загвар тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байгааг уулзалтын эхэнд онцолсон юм.

 

 

Мөн ҮХНӨ-ийн үзэл санаанд нийцүүлэн үзэл онол хөгжлийн бодлогоо нэгтгэн, цэгцрэх шаардлагатай байна. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн. Харин ухаалаг нэгдэл нь урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг гэдгийг санууллаа.  Цэгцрэх хөдөлгөөнд орохын тулд экспортын үйлдвэрлэлийн бодлого, тѳлѳвлѳлтийг зангидах яам байгуулах,  экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгох , ирээдүйд олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх чадвартай бараа үйлчилгээ, компани аж ахуйн нэгжүүдийг бий болгох, нийгмийн зѳвшилцлийг бий болгох зэрэг асуудлаар ярилцлаа.  Ингээд ойрын хугацаанд ажлын хэсэг байгуулахаар болж, дахин 2 дахь шатны уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hgbfd:
МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би түүний имэйлээр joseluisloans@gmail.com хаягаар компанитай холбогдсон Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичиж, компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авсны дараа би титмийн дэгдэлт эхлэхээс өмнө 12-р сарын 18-нд зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
2020-11-07
Битгий худлаа хуц:
Занданшатар бол шударга бус тааруухан нөхөр
2020-11-04
ҮХНӨ:
ЗАА ДАА ... ЗАНДАН ШАТАР ЛҮНДЭЭ ГУАЙ НАР МИНЬ. ЕРӨНХИЙ САЙД БОЛОН ЗАСГЫН ГАЗАРАА ХЯНАХААСАА ӨНГӨРЛӨӨ ДӨӨ. ЖОЛОО ЦУЛБУУРАА АВААД ХУЛЖСАН АДУУ МЭТ БОЛЛОО. УИХ-ЫГ ЯМАР Ч САЙД ҮЛ ТООНО. ҮЛ ХҮНДЛЭНЭ. ҮЛ ОЙШООНО. УИХ-ЫН ГИШҮҮД ЯААЯА ЯААЖ Ч ЧАДАХАА НЭГЭНТ ӨНГӨРЧЭЭ... ЕРӨНХИЙ САЙД ДУР НЬ ХҮРВЭ ИРНЭ. ДУРГҮЙ НЬ ХҮРВЭЛ ТӨЛӨӨНИЙ ХҮН ЯВУУЛНА. ИЙМ Л ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ДЭЭ
2020-11-04