АНУ-ын сонгууль: Байдены штабынхан дүн хүлээлгүй, "ялалтаа баталгаажуулав"

img

 

АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болж, өдгөө санал тоолох ажил үргэлжилж байна. 

 

Харин албан ёсны дүн хараахан гараагүй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены штабынхан Байдены ялалтыг хүлээлгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөхтэй холбоотой интернет сайт бүтээжээ. 

 

Энэ сайт дээрх мэдэгдэл дээр "зарим мужид санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа"-г онцолсон байна. Гэхдээ "Байден болон Харрис /shuud.mn: Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис/ нарын захиргаа эхний өдрөөсөө л ажил хэрэгтээ ороход шилжилтийн баг аль болох хурдан бэлтгэхийн тулд ажлаа үргэлжлүүлж байна" хэмээн онцолжээ. 

 

Жозеф Байден төлөөлөн сонгогчийн 264 саналыг авсан байгаа бөгөөд ялалт байгуулахад 270 санал шаардлагатай юм. Харин түүний өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп одоогийн байдлаар 214 саналтай явж байна.

 

АНУ-ын сонгууль: Байден ялахад 6 санал дутуу байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ