Б.Лхагвасүрэн: Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлээд байна
Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Энэ сарын 05-нд УИХ-ын чуулганаар 2021 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Уг төслийг Монгол банк хоёр бүлэгтэйгээр бэлдсэн.
Нэгдүгээрт, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл өргөн барьсан. Манайхаас долоон арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэх байр суурьтай байгаа.
Хоёрдугаарт, жил бүр Монгол банкнаас хэрэгжүүлэхээр санхүүгийн зах зээл дээр болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үүднээс хийх төлөвлөгөө заалтыг оруулдаг. Энэ нь гурван бүлэг заалтаас бүрддэг.
Энэ оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдахдаа УИХ, зарим гишүүдийн саналаар Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалтад нэг заалт нэмэгдсэн.
Онцлох заалтууд:
-
Манай улс олон улсын байгууллагын саарал жагсаалтаас аравдугаар сард гарсан. 2019 оны аравдугаар сард "Саарал жагсаалт"-д орсон. Нэг жилийн хугацаанд гарлаа. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж, мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоон дээрээ гаргасан ахицыг үнэлсэн үнэлэлт. Энэ нь нэг удаагийн зүйл болоод өнгөрөх бус тогтолцоо хөгжиж, бэхжих ёстой. Олон улсын мөнгө угаах террозмтой тэмцэх байгууллагаас гаргаж байгаа техникийн шалгуур үзүүлэлт байнга шинэчлэгдэж байдаг. Монгол Улс үүнийг дагаж хууль эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтыг байнга өөрчилж байхаар ирэх оноос мөнгө угаах, терроризмтой тэмцэх зөвлөмжид нь нийцүүлж үндэсний хөтөлбөр гаргая. Үүнд Монгол банк дангаараа бус бусад байгууллагуудтай хамтарч гаргах ёстой.
-
Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах
-
Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх /чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулах, эрх зүйн орчин сайжруулах/
-
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгох
-
Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлээд байна. /2021 онд тогтвортой байлгах, олон улсын жишиг туршлагад нийцсэн хэлбэрт шилжүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай болох, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх/
-
УИХ-ын гишүүдээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, багасгах зорилгоор экспортод чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн газруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж төв банк болон Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна гэсэн санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан.
Жил бүр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд байдаг Төв банкны тухай хуулиар үүрэг болгосон арга хэмжээнүүдийг үндсэн чиглэлийнхээ төсөл хэлбэрээр оруулж баталж явдаг. Макро тогтвортой бодлого, санхүүгийн салбарыг тогтвортой болгох арга хэмжээ, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээнүүд бий.
Макро тогтвортой бодлогын хүрээнд нэгдүгээрт импляци байгаа. Импляци улсын хэмжээнд 1,4 хувьтай байна. Үүнийг 8 хувьд тогтворжуулна гэсэн ерөнхий зорилттой. Сүүлийн гурван жил зорилтын хүрээнд тогтвортой байгаа. Цар тахалтай холбоотой энэ жил 1,4 хувьд байна. 2021 он цаашлаад дунд хугацаандаа импляцийг 6 хувьд тогтворжуулна гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Мөн олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэсэн зорилт тавьсан.
УИХ-аас банкны салбарт хийх шинэчлэлийн хөтөлбөр баталж өгсөн. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ