ШУУД: Тав хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар тав хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
-Ард иргэд онцын шаардлагагүй үед гэрээсээ гарах шаардлагагүй. Хувийн хэвшлийн байгууллага ажилтнуудаа онлайнаар ажиллуулах боломжийг хангах хэрэгтэй. Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын үед шилжүүлж, хүнсний үйлдвэр, дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, дэлгүүр, усан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг газруудад хязгаарлалт хийхгүй гэв.
Коронавирусийн халдвар батлагдсан дөрвөн хүн байна. Ойрын хавьтлыг тогтоож байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ