ЗГ: Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

img

 

Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид:

  • Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх

  • Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг  хүнсээр хангах

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах

  • Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх

  • Цар тахлын халдварын эсрэг ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэрэгт анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.

Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тэрээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard:
Umnu ajilsan said nar Sain ajlaagui ee bitgii shoud Say Bol hilee neej hynaltaa muu tavisaniih bhaa ! Songuul ! Songuul !Alban tushaal ! Hudlaa poprol turiin 3 n iim bsan!
2020-11-14
Нэхий:
Оюутнуудыг орон нутагт нь хавар 4 сар хүртэл эх эцэг ах дүүдээ мал төллөх хүн хүчгүй үед нь явуулж туслуулаг. Шоудаж тансаглахаас илүү амьдрал үзэг бодог.мэдээж сайн шинжилгээ хийгээд явуулчих. Тэр тайж үнэгүй хоол идэх гудрах дуртай хог. Тэнэмэлүүдийг хөдөлмөрийн лагерьт aжиллуула!!!!
2020-11-14
Иргэн:
Одоо тэгээд бүгд эмзэг бүлэг болох гээд л дайрчихна. Тэмээн дээр ямааны гарз гэж болно доо. Оюутнужд шоудаж чадахгүй юм чигь эцэг эхийнхээ өгсөн мөнгөөр амьдарчихна даа
2020-11-13
Содбаатар:
Иргэд та нар хүний эрх зөрчлөө хувийн бизнэс сүйрлээ гэж орлилдсоор байгаад нээлгээ биз дээ.
2020-11-13
зочин:
Улсын онцгой комиссын даргаар Энхтүвшин сайд ажиллаж байхад Ковид-19-ын мэдээллийг өдөр бүр бүх телевизээр явуулдаг байсан, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгадаг байсан, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг хаасан байсан. Гэтэл Улсын онцгой комиссын даргаар ЖДҮ-чин Содбаатар томилогдомогц Ковид -19-ын мэдээллийг бүх телевизээр өдөр бүр явуулахаа больсон, тусгай үүргийн онгоцоор ирсэн 8 хүртэл иргэдийг нэг өрөөнд байлгадаг болсон, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг нээсэн зэрэг нэг ёсондоо дэлхий дахинд Ковид-19-ын тархалт намжаагүй байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Иймээс ЖДҮ-чин Содбаатрыг Улсын онцгой комиссын даргаас нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
2020-11-13
UOK too xariutslaga tootsoo
2020-11-13