Эрдэмтэд хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах шаардлагатай гэв

img

Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа , ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа, АУ-ний доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцов.

 

Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Sungah hereggui bhaa.... ediin zasag chin uneher hetsuudnede
2020-11-15
ипотикын зээлээ сунгаарай бид зээлтэй шүү. зээл хойшлуулнаа гэж ярьчихаад яг ард түмний чухал зээлийг нь хойшлуулахгүй байгаа бололтой
2020-11-15
Зочин:
Хэ хэ манай эрдэмтэд аль хуучны гэрлэж амжаагуй явна гэдэг кинон дээр зогсчихсон гацчихсан цааш хогжсон юм уу даа
2020-11-15
Zailuul:
Nyamdavaagaas oor virus meddeg hun algoo. Busad n olon ulsad gants buteel hevluuleegui, virustei ogt ajillaj uzeegui nohduud baina. Ednees oligtoi yum garahgui ee.
2020-11-15
iRGEN:
Odoo bolio. yadaj onts notstoi hesguuded ni horio tavih heregtei ternees bugded ni tavih ni buruu.
2020-11-15
14 BAITUGAI 21 XONOGOOR SUNGAA
2020-11-15
zochin:
zuv demjij bna
2020-11-15