ФОТО: Иргэд нөөцийн маханд дугаарлаж байна


Нөөцийн махыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн зургаан дүүргийн 15 байршилд худалдан борлуулахаар нийслэлээс шийдвэрлэсэн. Нөөцийн махны үнийн хувьд хонины мах 6700, үхрийн мах 7700 төгрөгөөр борлуулагдаж байгаа.
Харин иргэд хөл хорионы энэ үед нөөцийн маханд дугаарлаж, урт дараалал үүслээ.
Нөөцийн мах борлуулах цэгүүд:
Баянгол дүүрэг
- II хороо, KFC төвийн баруун талд
- 12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг
- 8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
- 4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
- I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
- 10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй
- 2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар
- Хангай хотхоны гадна талбай
- 16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан
- 37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
- 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
- 1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан-Уул
- Лавай худалдааны төвийн гадна талбай
- Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбай
\
СЭТГЭГДЭЛ БИЧИХ