ТОП-20 индекс өсчээ

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 49 ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 259.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 28 ХК-ийн 255.7 мянган ширхэг хувьцааг 2.8 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 4.0 мянган ширхэг хувьцааг 3.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 263 хэлцэл хийгдсэн байна. Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 22 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20226.60 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 181.88 нэгжээр буюу 0.91%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 12.3 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ