Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал дэмжигдсэнгүй

Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хуралдаж байна. Хуралдаанаар Эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хуралдаж байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэдэг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгөөд байгаа.
Ямартай ч өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн санал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээгүй байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ