Монголбанк 2 сая ам.доллар худалдлаа
Өнөөдөр Монголбанкнаас валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Банкууд Монголбанкнаас 1375 төгрөгийн доод ханш, 1386 төгрөгийн дээд ханштайгаар 7.6 сая ам.доллар худалдан авах саналыг ирүүлжээ. Харин Монголбанк 1381 төгрөгийн хаалтын ханшаар 2 сая ам.доллар худалдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ