Д.Ганбат: Монголын ард түмнээсээ уучлалт хүсэж байна

УИХ-ын чуулганы цахим нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахлын үеэр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Засгийн газар мэдээлж, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Орон нутгаас эмнэлэг болон буяны ажлаар ирсэн иргэд орох газаргүй, машиндаа хонож байна гэдэг гомдол маш их ирж байна. Экспорт, импортын бүтээгдэхүүн орж, гарч байгаа боомтуудын үйл ажиллагаанд хэр хяналт тавьж байна вэ?
Шадар сайд Я.Содбаатар:
-Бид өвчний тархалт, нөхцөл байдалтай уялдуулж, шийдвэрээ гаргана. Улаанбаатар хотоос эхэлсэн голомтыг бид хяналтдаа авсан. Сэлэнгэ зэрэг орон нутагт гарсан хавьтлуудын шинжилгээ явагдаж байна. Хэрвээ иргэдийг зорчуулвал яаж явуулах вэ гэдэг зохицуулалт гаргасан.
УУХҮ-ийн сайд Б.Ёндон:
-Засгийн газрын тогтоолоор уул уурхайн жолооч нарт ариутгал хийж, шинжилгээнд хамруулах үүргийг өгсөн байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна. Нийт 3.3 сая иргэдээсээ уучлалт гуйж байна. Ингэж уучлалт гуйж байгаа хүн нь би анхных нь байх. Цаашдаа энэ үлгэр жишигээр явах байх. Нөхцөл байдал хүндэрч байна. Дотооддоо халдвараа алдлаа. Өчигдөрхөн 21 байсан өнөөдөр 30 боллоо. АН, АН-ын гишүүд, АН-ын бүлгээс удаа дараа шаардлага тавьсан. Хэрэгжүүлсэн зүйл байна. Салан назгай, мэргэжлийн бус хандсан зүйлээс болж улам даамжирлаа. АН энэ сарын 17-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичиг илгээсэн. Энэ нь УИХ дахь МАН-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хаягласан гэсэн үг. Үүнийг харсан уу. Та бүхэн нийт ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ