Баянхонгор аймагт илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдөр гарна

Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу "Саармаг" гарсан байна. Одоогоор тухайн иргэнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн. PCR шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах юм. Эцсийн хариуг ХӨСҮТ, ЭМЯ-наас мэдээлнэ. Тиймээс цахим орчинд баталгаажаагүй худал мэдээ тараахгүй байхыг хүсье гэж аймгийн цахим хуудаснаа өчигдөр нийтэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ