УОК: Иргэд орон нутагтаа очоод өөрийгөө 14 хоног тусгаарлана

УОК-оос мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн хүсэлт гаргасан байна. Мөн нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна. Зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлнэ. Орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээ өгнө. Тээвэрлэлтийг 2 янзаар зохион байгуулна. Иргэд хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчино.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы улмаас гацсан иргэдийн хүсэлтийг судалж ирэх сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттай зорчуулах тусгай журам баталлаа. Энэ ажлыг ЗТХЯ-ны Батболд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Бэлтгэл ажлын хүрээнд тасалбар түгээлт болон хувийн тэргээр зорчих хяналт бүртгэл 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн таван аймаг эхний долоо хоногт багтахгүй. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээнэ. Мөн Өмнөговь экспортын гол бүс тул зорчих хөдөлгөөнийг 7-ноос зохион байгуулна.
Замд хооллох газар хаалттай учир хувийн бэлтгэлээ хийх хэрэгтэй. Дуртай газраа зогсож бие засахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулна. Хот хоорондын автобусууд бүгд JPS-тэй. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, өөрийн очих байршилд 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх юм. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ. Яагаад 10 өдөр гэхээр шинжилгээний хүчин чадлаас хамаарч байгээ хэрэг гэнэ. Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Иргэд гэртээ харихаас өмнө заавал шинжилгээ өгсөн байна. PCR шинжилгээний өртөг 150 мянган төгрөг байдаг. Гэхдээ орон нутгийн иргэдийг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Засгийн газраас нийт 300 сая төгрөгийг иргэдийг гэрт нь хариулахад зарцуулахад төлөвлөжээ. Мөн хот хоорондын тээврийн үнэ нэмэгдэхгүй гэлээ.
Иргэдийг зорчуулсны дараагаар оюутнуудыг нутаг буцаах аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ