ЭМЯ: 26 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 738 боллоо

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.27/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 18031 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тухайн тохиолдлууд нь өмнөх тохиолдлын ойрын хавьтал ХӨСҮТ-д тусгаарлагдсан батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүүхэд, мөн бариа засалтай хавьтал болсон хүн байгаа. 

 

  • Баянгол дүүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар  хорооноос нийт  16 тохиолдол

  • Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 хорооноос нийт 10 тохиолдол

  • Баянзүрх дүүргийн 4,10,14 дугаар хорооноос нийт 18 тохиолдол

  • Сүхбаатар дүүргийн  12,13, 16,18 дугаар хорооноос нийт 12  тохиолдол

  • Хан-Уул дүүргийн 10,16,21 хорооноос нийт 7 тохиолдол

  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол 

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос нийт  1 тохиолдлууд тус тус бүртгэгдсэн байна.

 

Нийслэлийн 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн 65 хүний ойрын хавьтал 977 хүнийг илрүүлж тусгаарлан хяналт, тандалт шинжилгээ хийж байна. Арваннэгдүгээр сарын 10-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл эхний тохиолдлын ойрын  хавьтлыг 15 хоног хяналтад байлгаад гурван удаа шинжилгээ хийгээд, 100 гаруй хүнийг гэрийн ажиглалтад гаргаж байгаа.  977 хүнээс одоогийн байдлаар 159 хүнд гурван удаа шинжилгээ, 620 хүнд хоёр удаа шинжилгээ хийсэн. 14 хоногийн хугацаанд нийт ойрын хавьтлыг 3-4 удаа шинжилгээ хийгээд сөрөг гарсан тохиолдолд гэрийн ажиглалтад гаргаж байгаа. Сэлэнгэ аймагт шинээр 9 тохиолдол бүртгэгдсэн. Тус аймагт нийтдээ 157 тохиолдол болсон байна. Дархан-Уул аймагт шинээр 11 бүртгэгдлээ. Тус аймагт нийт 33 тохиолдол болсон. Орхон аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймагт бүртгэгдсэн тохиолдол нийт 22 боллоо. Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт 20 тохиолдол  болсон байна. Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд гарч байгаа дотоодын халдвар 300 боллоо. Мөн ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн нэг ажилтан шинээр батлагдсан. Ингэснээр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үзүүлж байсан 11 хүн  халдварт өртсөн байна. 

 

ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжлээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 738 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 347 байгаа. Нийт эдгэрээд гарсан 347 хүний 24 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 1 хүн бий.  Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 384 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 306 хүн хөнгөн, хүндэвтэр 72, хүнд 5, маш хүнд 1 хүн байна. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хужаагийн эрлийзүүд бохир заваан хшмүүсээс болж байгаан
2020-11-28
zochin:
Зарим сэтгүүлчид хэтэрхий бүдүүлэг увайгүй ба аа. Мэдээлэл дамжуулхаасаа илүү нерв хөдөлгөж, дарамт үүсгээд ба . Байгууллага удирдлага нь анхааруулаач ээ. Жишээ нь өнөөдөр хамгийн эхэнд асуул тавьсан сэтгүүлчид.
2020-11-27