А.Амбасэлмаа: Сүүлийн батлагдсан тохиолдол "Аман хуур" хорооллоос илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.27/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Монгол Улсын хэмжээнд 2-90 насны хүмүүс халдварт өртсөн байгаа. Дундаж нас 32,8 байна. Үүнээс 0-19 нас хүртэлх иргэд 29 хувь, 20-59 насны 62 хувь, 60-аас дээш насны иргэдийн 10 хувь нь өвчилсөн байна. Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй хүн байгаа. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 32 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Хамар битүүрэх, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх гэх шинж тэмдэг илэрч байгаа. Тухайн эрүүл хүн халдвартай хүнтэй өртөх, мэдрэг хүн амд халдвартай хүнээс халдвар орсноос хойш, эмнэлзүйн шинж тэмдэг илрэх буюу вирус илрэх хугацааг нууц үеийн хугацаа гэж нэрлэдэг.
ДЭМБ-аас коронавирус гарснаас хойш 50 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар халдварын нууц үеийг 14 хоног гэж үзсэн. Энэ 14 хоногийн нууц үеийн хугацаанд дунджаар 5-6 хоног өвчин илрээд байна гэж үзсэн. Тэгвэл манай улсад бүртгэгдсэн 29 тохиолдолд нууц үеийг судаллаа. Судалгаагаар халдвартай хүнтэй хавьтал болсноос хойш 3-13 хоногт халдварын шинж тэмдэг буюу шинжилгээгээр вирус илэрсэн байна. Манай улсад бүртгэгдэж байгаа халдвар дунджаар 5-7 хоногт халдварын нууц үе хугацаа илэрч байна. Халдварын нууц үеийн хугацаа, вирус илрэх асуудал нь тухайн хүний эрүүл мэндийн байдал, дархлаа зэргээс хамаарна. Бүртгэгдсэн халдваруудаас харахад ойрын хавьтал, ялангуяа гэр бүл, караоке, бари засал хийлгэсэн хүмүүс илүүтэй өртөж байгаа. Эхний тохиолдлуудын хавьтлуудыг олоод хяналтандаа авсан. Төмөр замын хавьтал хяналтад байгаа. Сүүлд бариа засал хийлгэсэнтэй холбоотой халдвар гарч байгаа. Бариа заслын үйлчилгээнд орсон иргэдийг шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Сүүлийн батлагдсан тохиолдол БЗД-ийн 14 хорооны "Аман хуур" хорооллоос гарсан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ