Нэг тонн шахмал түлшийг 75 мянга, нэг шуудайг 1875 төгрөг болгож буурууллаа

img

"Ковид-19" цар тахалтай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна.  Тухайлбал гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдах шийдвэр гаргажээ. 

 

Энэ талаар "Монгол Улсын Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн ирэх оны 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоол баталсан. Ингэснээр иргэд түлшний үнийн 50 хувийг өрхийн санхүүдээ үлдээх боломж болж байна. Түлшний үнийн татаас 36 тэрбум төгрөг болж байгаа юм" гэж БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа мэдээллээ. 

 

Нэг шуудай буюу 25 кг шахмал түлшийг 3750 төгрөгөөр, нэг тонныг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг.  Засгийн газрын тогтоолын дагуу нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр, нэг тонн түлшийг 75 мянган төгрөгөөр худалдах шийдвэр гаргажээ. Албаны мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Дашрамд мэдээлэхэд нийслэлийн айл өрхүүд галалгааны улиралд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Teneg avgai:
yum bolgond dr l ene neg balai avgai yum heleh yum. Ene odoo yu yum be? uuriiguu haan gd bodchihson setgetsiin ovchton yumuu?
2020-12-03
Энн:
Гэр хорооллын хон амьгүй албатууд боллоо.
2020-12-03
Зөв иймэрхүү байдлаар дэмжлэг үзүүлэхгүй бэлэн мөнгө өгвөл архи болоод л дуусна
2020-12-02
Маш зөв шийдвэр бна
2020-12-02
Zochin:
Odoo bas oor yamruu sanaarhaad bna uu da? Hariutssan yamandaa yamar ajil hiivee?
2020-12-02
Аялал жуулчлалын сайд мань А/Ж.ын чиглэлээр ээ яг юу хийж байгаа вэ?
2020-12-02
Чиний нүүрс юмуу?
2020-12-02
Ard:
Ene ergui Setguulch avgai Eruul mend said baihdaa muu ajilsaniih shuu ! Shou bolgon songuuld orson !Ard tumen udur bur tv geer harj baisan shuu! Hariutslaga tootsoh estoi shuu! Hereg huuchrahgui shuu! Ogtsruulaach!
2020-12-02
зочин:
Шахмал түлшний үнэ бууруулж байгаа чинь өвчинтэй холбоотой юмуу түлшний чанартай холбоотой авч байгаа арга хэмжээ юмуу. Түлшний чанар муудсан байна хоногт хэргэлдэг хэрэгцээ нэмэгдлээ гэж байгаа хэрэглэгч байна даа.
2020-12-02
Зочин:
шөнийн цахилгааны үнийг 0 болгосон боломжоо хэрэглэж байгаа, нүүрсний хэрэглээгээ багасгаж байгаа.
2020-12-02