УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахтай холбоотой асуудлыг хойшлууллаа

img

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлах ёстой. 50 хоногийн хугацаа нь бидний тооцож буйгаар 12 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болно. Асуудлын бэлтгэл ажлыг хангах, тодорхой хүрээнд ярилцаж зөвшилцөх шаардлага байгаа тул 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахтай холбоотой асуудлыг хойшлуулж өгнө үү” хэмээн горимын санал гаргав.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдэв. Төслийг нягтлан хэлэлцэх, тодорхой байгууллагуудаас санал авах шаардлага бий тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-т “нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” хэмээн заасны дагуу тав хоногийн завсарлага авч байна гэлээ.

 

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх төслүүдийг хэлэлцэхигй хойшлуулав. 

Н.Нягт

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ