ШУУД: Улаанбаатарынхан мах хямдхан авах дуртай ч малчдад туслахгүй дургүй

11:30 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
З.Мэндсайхан: Өнжмөл өвсийг малчдад үнэгүй тараана
11:00 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Дараагаар нь НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Жилээс жилд ургац хураалт багасч байна. Цааш цаашид ямар арга хэмжээ авах вэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхэд ямар бодлого баримтлах вэ. Хивэг тэжээлийн хэдэн үйлдвэр байгаа вэ. Хивэг тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Энэ асуудал дээр ямар бодлого баримтлах вэ?
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Сүүлийн 10 гаруй жил дотоодын улаан буудайг дотоодоосоо хангадаг гэсэн ойлголттой байсан. Би ажлаа авснаасаа хойш сүүлийн 5 жил улаан буудайг дотоодоосоо хангаж чадахгүй байгааг ойлгосон. Газар тариалан мал аж ахуй хоёр зөрчилдөж эхэлж байна. Бэлчээрийн аж ахуй газар тариалангаа татаж унагаахад бэлэн болчихлоо. Иймээс энэ асуудлыг ялгаж салгаж шийдвэрлэх явах хэрэгтэй. Хивэг тэжээлийн дөрвөн үйлдвэр бий.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг долдугаар сарын нэгэн болтол өөрчилснөөр төсөвт дарамт ирэхгүй. Дотоодоосоо өвс, тэжээлийг хангана гэсэн санал төсөлд тусгаагүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Баянхонгор аймаг нэн эрсдэлтэй аймаг. Ган, зуд, корона давхарлаад гарлаа. Баянбулаг, Баян-Өндөр суманд өвс, тэжээл хэдэн төгрөгөөр хэдэнд очих вэ? Яаж тооцох вэ? УОК, ХХААХҮЯ өвсний фондод байгаа өвсөө үнэгүй өгчиж болохгүй юу? Манай Улаанбаатарынхан махаа хямдхан идэх дуртай мөртлөө малчдад туслахгүй дургүй.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль гарсан ч гадаад зах зээл дээр үнэ өсөөд байна. Улаанбуудайн үнэ ОХУ-д өсч, квот тогтоогоод байна. Бид дутагдал, үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдлоос сэргийлж байгаа арга хэмжээ. Нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдээд ирэхээр үнэ буурдаг зах зээлийн зарчмаар явна. Өнжсөн өвсийг малчдад үнэгүй өгнө гэдэг шийдвэрийг УОК-ийн дарга гаргасан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ